Дэд сайд нарыг томиллоо

905

Монгол Улсын Засгийн газар 2020 оны 07 дугаар сарын 16-ны пүрэв гаригт ээлжит бусаар хуралдаж Соёлын яамны бүтцийг баталж, дэд сайд нарыг томилжээ.

[Tweet “Соёлын яам 7 газар, 78 албан хаагчтай ажиллана”]

Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталлаа.

Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон МУҮХ, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тогтоомжид үндэслэн, дэлхийн чиг хандлага, соёлын салбарын бодит нөхцөл, үндэсний онцлогийг харгалзан төслийг боловсруулсан байна.

Соёлын яамыг Стратеги, бодлого төлөвлөлт, Төрийн захиргаа, удирдлага, Соёл гэгээрэл, Урлаг уран бүтээл, Соёлын өв, Санхүү хөрөнгө оруулалт, Хяналт шинжилгээ дотоод аудитын гэх 7 газартай, нийт 78 албан хаагчийн орон тоотой байхаар төлөвлөжээ.

Дэд сайд нарыг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайдад томилжээ.

1.  БОАЖ-ын дэд сайд                          Ц.Батбаяр

2.  Батлан хамгаалахын дэд сайд       Б.Баярмагнай

3.  Сангийн дэд сайд                            С.Мөнгөнчимэг

4.  ХЗДХ-ийн дэд сайд                         С.Баатаржав

5.  ХНХ-ын дэд сайд                            С.Зүльфикар

6.  БХБ-ын дэд сайд                             Э. Золбоо

7.  БШУ-ны дэд сайд                             Г.Ганбаяр

8.  ЗТХ-ийн дэд сайд                            Ж.Бат-Эрдэнэ

9.  Соёлын дэд сайд                            М.Батбаяр

10.УУХҮ-ийн дэд сайд                         О.Батнайрамдал

11.ХХААХҮ-ийн дэд сайд                     Г.Батсуурь

12.Эрчим хүчний дэд сайд                   М.Баярмагнай

13.Эрүүл мэндийн дэд сайд                Ш.Анхмаа нарыг томилжээ.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here