Одоогоос сар гаруйхны өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барилга барьж байсан Хан талст нэртэй компанийн барилга баригдаж байсан карьерт 8-12 насны дөрвөн хүүхэд осолдож, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Уг хэрэгт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг буруутан болгож, ажлаас нь чөлөөлснөөр үндсэндээ намжсан гэхэд болно. Хүүхдүүдийн ар гэрт тусламж дэмжлэг үзүүлсэн эсэх нь бүрхэг, ар гэрийнхэн нь ч нэхэл дагал болсон эсэх нь тодорхойгүй үлдсэн.
Харин [Tweet “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг халсан болоод оронд нь Ц.Энхбаяр гэгчийг томилжээ.”]
Ёстой л зуднаар нохой зоолно гэгчийн үлгэрээр баяр наадам, цар тахлын аниртай давхцуулан, гарсан асуудалд хариуцлага тооцох нэрийдлээр нэгий нь халж, эрх мэдэлтнүүд өрөлдсөн байж өөрийн хүнээ шургуулж амжиж.
[Tweet “Харамсалтай нь мань шинэ дарга Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “борчуудын” амар заяаг үзүүлэхээ байжээ.”]Шинэхэн бөгөөд хэнхэг захиарал Ц.Энхбаяр олон гэр бүлийг өлтэй залгуулж, олон амьтныг аятай тухтай салхилах, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжоор хангадаг Цэцэрлэгт хүрээлэнгийн худалдаа эрхлэгчдийг хяхаж, хавчих болсон гэнэ.
Болоогүй өөрийгөө дөрвийн дөрвөн хөлсний хамгаалагчаар мануулж, өдөр шөнөгүй хүрээлэнг сахих болсон талаар үйлчилгээ эрхлэгчид жиг, жуг гэлцэх болжээ.
Угтаа бол Үндэсний цэцрлэгт хүрээлэнг анх 2010 онд үүсэн байгуулагдсан цагаас нь үйлчилгээ эрхэлж, шорлог, хуушуурхан зарж, салхилж буй иргэдэд үйлчилдэг ТҮЦ-тэй иргэн 30 гаруй, 10 гаруй машин тоглуулдаг хүн, унадаг дугуйн хоёр компани гэх мэтэд 250-300 орчим хүн ажлын байраар хангагддаг аж.
[Tweet “Тэд зуны гурвахан сарын турш ажиллаж, ихэнхдээ оюутан залуусыг ажлын байраар хангадаг байна.”]Иймд Хүрээлэнгийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид холбогдох хүмүүст хандаж, уг асуудлыг шийдвэрлэж, цар тахлын үеийн үед нэг ч гэсэн хүнийг ажлын байртай нь үлдээж, нэг ч гэсэн хүнийг орлогыг тасалдуулахгүй байхад анхаарахыг холбогдох эрх бүхий хүмүүсээс хүсч буйг энд уламжилъя.