2020.07.27-ны Даваа гарагт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 202 дуудлага мэдээлэл хүлээн авсан 143 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтсэн. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. [Tweet “Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтсэн. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. “]
Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
• Явган зорчигч мөргөх хэлбэрээр – 5
• Онхолдох хэлбэрээр – 1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.07.26-ны өдрийн 22:00 цагийн орчим Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Бяцхан булаг” гэх газарт шороон замд Kia-Bongo маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч, 50 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохирсон.
2020.07.27-ны өдрийн 21:00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвд шороон замд Toyota-Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч, 61 настай, эмэгтэй Н-г мөргөж амь насыг нь хохироосон.
Иймд явган зорчигч та бүхэн Замын хөдөлгөөнд оролцохдоо гарц, гарамтай хэсгээр гарах, жолооч тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон болон зам орчны байдалд тохируулж оролцохыг анхааруулж байна.