Өчигдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж “Баянхангай” амралтын газарт хуваарилагдсан 18 иргэн амралтын газрын үүдэнд эсэргүүцлээ илэрхийлж суулт зарласан. Тэдний зүгээс тусгаарлалтын өрөөнд ганц ганцаараа орох шаардлага тавьж байгаагаас гадна тусгаарлах байр ариун цэврийн шаардлага хангахгүй байгааг шүүмжилсэн байна. Тэд чанарын шаардлага хангасан газар тусгаарлагдмаар байгаагаа илэрхийлжээ.

Тус нислэгээр Европоос 264 иргэн эх орондоо ирсэн бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 11, эрүүл мэндийн шалтгаантай 28, өндөр настан, асран хамгаалагчтай 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 152 иргэн байна.
Эдгээр иргэдээс 8 иргэнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа бол Цэргийн төв эмнэлэг, “Сүнжин Гранд”, “Би Жи” зочид буудал болон “Баянхангай” амралтын газарт тус тус тусгаарлаад байгаа юм.