Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 75 хувь нь газар хөдлөлийн 7-оос дээш баллын ангилалд багтдаг

315

Монгол орны нутаг дэвсгэрт тохиолдож буй газар хөдлөлтийн тоо, давтамж жил бүр өссөөр нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагдаж байгаа судалгаа гарчээ.

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байна. Эдгээр хот сууринд нийт хүн амын 86 хувь нь амьдарч байна гэсэн судалгаа байна.

Тиймээс ард иргэдэд “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг.  Энэ дагуу маргааш улс даяар газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх сургуулилт болно.

Энэ нь газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах, төрийн байгууллага болон гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийх, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулах, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болно гэж үздэг юм.

Энэ өдөр НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн газар хөдлөлтийн сургалтын танхимын нээлтийн ажиллагааг зохион байгуулах юм байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here