Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар дараах автозамууд хэсэгчлэн болон бүрэн хаагаад байна.
Үүнд:
– Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2020.07.27-ны 22:00 цагаас 2020.08.11-ний 08:00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг БҮРЭН хаана.

– Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж” буюу Хөсөг трейдийн авто замыг 2020.07.28-ны өдрөөс 2020.08.28-ны өдөр хүртэлх хугацаанд ХЭСЭГЧЛЭН хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

-Чингэлтэй дүүрэг, Их тойруу, Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замын зүүнээс баруун чиглэлийг 2020.08.05-ны 23.00 цагаас 2020.08.19-ны 06.00 цагийн хооронД БҮРЭН хааж цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийгдэнэ.

– Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам UBS телевизийн баруун урд уулзвараас 40-р сургууль хүртэл 2020.08.09-ний 23.00 цагаас 2020.08.23-ны 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг БҮРЭН хааж цэвэр усны шугам суурилуулах ажил хийгдэнэ.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

















