Японд хэт халалтааc болж 8-р сар гарснаас хойш 5 хүн нас баржээ

604

Японы өндөр температур эхэлж 8-р сараас хойш Токио хотод халууны улмаас 5 хүн нас баржээ.[Tweet “Японы өндөр температур эхэлж 8-р сараас хойш Токио хотод халууны улмаас 5 хүн нас баржээ.”]

Номхон далай дахь өндөр агаар мандлын даралтад өртсөн Японд цаг агаарын байдал сүүлийн үед ялангуяа Хонсюгийн дотоод орчны температур нэмэгдэж байна.

Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр орон нутгийн цагаар 11-ний өдрийн 14:30 цагт Японы Гунма мужийн Исесаки хотод 40.5 градусын өндөр температур ажиглагдаж, энэ жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Түүнчлэн Токио хотын Хачижи хотод 39.3 хэмийн өндөр температур ажиглагдсан байна.

Японы холбогдох эх сурвалжийн мэдээлснээр 8-р сарын 1-ээс 10-ны хооронд Токио хотод 70-80 насны таван өндөр настан халуунд цохиулсны улмаас амиа алджээ.

Цаг уур орчны шинжилгээний газраас өндөр температурт гадаа гарахгүй байх, агааржуулагчийг зохих ёсоор асаах, халууны цохилт өгөхөөс сэргийлэх зэргийг нутгийн иргэдэд уриалав.

Эх сурвалж: Синьхуа агентлаг

хариулах

Please enter your comment!
Please enter your name here