Л.Наранбаатар: 1072 хувьцаатай хүнд 400 мянган төгрөгийн ногдол ашиг өгөх боломжтой

272

“Эрдэнэс таван толгой” ХК 1072 хувьцаа ээзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах талаар мэдэгдсэн ч одоогоор хэдэн төгрөгийг, хэзээнээс ногдол ашиг болгож өгөх нь тодорхойгүй байна.

Харин “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” ТББ-ынхан “Эрдэнэс таван толгой” ХК-ийг ногдол ашгаа өгөхийг шаардсаар байгаа юм. Тэд энэ удаа мөн мэдээлэл хийж, “Эрдэнэс таван толгой” ХК-д шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэд,

“Эрдэнэс таван толгой” ХК хувьцаа эзэмшигчдэд хэдэн төгрөгийн ногдол ашгийг хэзээ, хэрхэн өгөх нь тодорхойгүй байна. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2019 оны хөрөнгө оруулалтын төсөв маш үрлэгэн болсон бөгөөд үүнээс шалтгаалж ногдол ашгийн хэмжээ багассан гэж үзэж байна.
“Эрдэнэс таван толгой” ХК 2019 онд:
– IPO гадаадын зөвлөхөд 283 тэрбум төгрөг
– Барилга барихад 42 тэрбум төгрөг
– Программ хангамж авахад 7.7 тэрбум төгрөг
– Удирдлагын зардалд 22 тэрбум төгрөг
– Борлуулалт, маркeтингийн зардалд 303 тэрбум төгрөг
Нийт 483 тэрбум төгрөгийн зардалтай төсөв баталсан байна. Энэ бүхнийг дүгнэж үзвэл Иргэдийн ногдол ашгийг хулгайлж байна гэж тэд үзжээ.

Харин тус “1072 хувьцаа эзэмшигчдийн холбоо” ТББ-ын тооцооллоор 2019 оны цэвэр ашгийг нэг их наяд төгрөгөөр буюу 1072 хувьцааг багцаар эзэмшиж буй иргэнд 2020 онд 400 орчим мянган төгрөгийн ногдол ашиг өгөх боломжтой аж. Тиймээс “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг үйлдвэрлэлийн тайлан, санхүүгийн тайлан, ногдол ашгийн тооцоо зэрэг мэдээллийг тодорхой гаргаж өгөхийг шаардаж байгах ажээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here