Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамрын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг 2020.07.26-ны өдөр үeрийн усны улмаас эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон. Тиймээс зам засварын ажил хийгдэж байгаа юм.
Зам засах хугацаанд түр замаар тухайн чиглэлд зорчиж байгаа боловч 2020.08.12-ны өдөр орсон борооны улмаас түр зам үерийн усанд автаж тээврийн хэрэгсэл зорчих оломжгүй болжээ.
Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн тухайн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Тээврийн цагдаагийн алба