Хилийн чанад дахь монголчууд 41 891 999 төгрөгийн хандив өгчээ

615

Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэд, монголчуудын холбоод дэлхий даяар тархсан цар тахлаас Монгол Улсаа хамгаалах, гадаадад гацсан  элэг нэгтнүүддээ тусламжийн гараа сунгасаар байна. 

Шинэ төрлийн коронавируст халдвар дэгдээд удаагүй байх үед буюу энэ оны 1 дүгээр сарын сүүлээр Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл “Эх орондоо маск илгээцгээе” аяныг санаачлан өрнүүлж, дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын төлөөлөл болох монголчуудын холбоодоор дамжуулан эх орондоо амны хаалт хандивлаж эхэлсэн. Түүнээс хойш өнөөг хүртэл дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол иргэд, тэдгээрийн сайн дурын үүсгэл санаачилгын байгууллагын зүгээс Монгол Улсдаа хандив, тусламж ирүүлж байгаагаас гадна гадаадад гацсан монголчууддаа халуун сэтгэлээр хандаж, бүхий л хэлбэрээр тусалж дэмжиж байна.

/Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзэх боломжтой./

“COVID-19” цар тахлын улмаас үүдэлтэй дэлхий нийтийн өмнө огт тулгарч байгаагүй сорилтыг улс орнууд хамтдаа даван туулахад иргэн, төр хоорондын харилцан ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагаа хамгийн чухал юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here