Н.Энхбаяр Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөх үү?

423

МАХН-ын дарга Н.Энхбаяр, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамън нар өнөөдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ Хэнтийн сонгуулийн талаар хөндлөө. Тэдний хэлж буйгаар МАХН Хэнтийн сонгуульд өрсөлдөгчөө хараахан тодруулаагүй байн.

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян,

“Н.Энхбаяр даргыг цагдаа, шүүх дээр дуудаж, ярих, дуугарах эрхийг нь хаах гэж оролдож байгаа нь Хэнтийн нөхөн сонгуультай холбоотой гэж үзэж байна. Энэ сонгуульд яаж, ийж байгаад нэр дэвшүүлэхгүй болгоё, сонгууль хүртэл дахиад юм яриулахгүй байлгая. МАХН-ыг дахиад сонгуульд орох эрхийг нь хасъя гэдэг жүжиг л явж байна. Маш тодорхой уншигдаж байна” гэсэн юм.

Харин МАХН-ын дарга Х.Энхбаярыг Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвших эсэх талаар нь тодруулахад:

МАХН-ын дарга Н.Энхбаяр,

“Манайн намд сонгуульд өрсөлдөх боломжтой олон хүмүүс бий. Магадгүй Э.Эрдэнэжамъян бид хоёр дотроо өрсөлдөх байх. Мөн Ононбаяр, ХН.Удвал дарга байна, манай С.Ганбаатар дарга өмнөх сонгуульд Хэнтийд ялсан мөн Хэнтийн засаг даргаар ажиллаж бйасан Жаргалан гээд олон сайхан боловсон хүчнүүд байна. Бид сонгуульд нухацтай оролцоно. Эрх биш МАНАН-д хангалттай хууртлаа. Тиймээс ард түмэн маань МАНАН-аас ангид санал өгөх байх гэж найдаж байгаа шүү дээ”  гэсэн юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here