Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чирэгдлийг бууруулах зорилтын хүрээнд “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг ирэх есдүгээр сарын 01-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
“Ард, иргэд лавлагаа шатлалын эмнэлгүүдээр үйлчлүүлэхийн тулд эмчид үзүүлэх цаг, дугаар авахад төвөг, чирэгдэл ихтэй талаар санал, гомдлоо илэрхийлдэг. Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой санал, гомдолд цаг авах асуудал томоохон байр суурийг эзэлдэг. Тиймээс эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чирэгдлийг бууруулах ажлыг Эрүүл Мэндийн яам бодлогын түвшинд анхаарч ажиллахаар болсон. Энэ ажлын хүрээнд бид эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийн төв болох “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг удахгүй ашиглалтад оруулах гэж байна.
[Tweet “Энэхүү төв ашиглалтад орсноор иргэд эмнэлэг болгон руу утасдаж, очер дараалал үүсгэж цаг авах шаардлагагүй. Уг төв рүү холбогдож хоёр, гуравдугаар лавлагаа шатлалын эмнэлгүүдэд үзүүлэх цагаа хугацаа алдалгүй, түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.”]Түүнчлэн энэхүү төвөөр дамжуулан ямар төрлийн тусламж үйлчилгээ илүү эрэлттэй байгаа болон хаана их ачаалал үүсэж байгааг нарийвчлан тодорхойлж, анализ хийн тэрхүү ачааллыг бууруулахад чиглэсэн ажлууд хийгдэнэ.
[Tweet “Эхний ээлжинд улсын төрөлжсөн чиглэлийн 9 эмнэлэг, 9 дүүргийн эрүүл мэндийн төвийг нэгдсэн дуудлагын системд холбоно.”]Цаашид улсын хэмжээний бүх эрүүл мэндийн байгууллагуудыг холбоно. Технологийн ухаалаг шийдэл ашиглан цаг авахтай холбоотой иргэдээс ирдэг санал гомдлыг бүрэн шийдвэрлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэлж байна” гэлээ.
Тус төвийг ашиглалтад оруулах техникийн шийдлүүд нь бүрэн хангагдсан, харин эмнэлгүүдийн цаг олголт болон ачааллыг тэнцвэржүүлэн зохион байгуулах талаар журам боловсруулах ажил үлдээд байгааг холбогдох албаныхан Эрүүл мэндийн сайдад тайлагналаа.