2019 онд Далан давхарын оршуулгын газрын 1,5 га талбайг чөлөөлөх ажлыг Улаанбаатар буян, Суварга буян компаниуд Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран хийж, 1,5 га талбайд байсан бурхан болоочдийн шарилыг чандарлаж, суваргад байрлуулах, шашны зан үйлийг ном журмын дагуу үйлдэх ажлыг гүйцэтгэсэн байна.
Монгол улсын хэмжээнд жил бүр 15,000-17,000 иргэн бурхан болдог бол Улаанбаатар хотын хэмжээнд 6500-7500 иргэн нас бардаг гэх судалгаа байдаг.
Улаанбаатар хотын нас барсан иргэдийн 20 орчим хувь нь чандарлах ёс заншлаар бурхан болоочоо нутаглуулж байгаа бол 80 гаруй хувь нь уламжлал арга буюу газарт оршоож, булшлах зан үйлээр нутаглуулж байна.
Тиймээс уг үйл ажиллагааг үргэлжлүүлж энэ оны 08 дугаар сарын 01- 13-ны өдрүүдэд Гүнтийн зуслан, Шүлэг уулын энгэр, Нарангийн энгэрт зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх, чандарлах ажил хийгдэж дуусаад байна.
Тухайн газруудаас нүүлгэн шилжүүлсэн бурхан бологсдын чандрыг Далан давхарын оршуулгын газарт байрлах суварганд шашны зан үйлийн дагуу залах ёслолын үйл ажиллагаанд бурхан бологсодын ар гэр, төрөл төрөгсөдөөс гадна НЗАА болон Улаанбаатар буян ХХК-ний төлөөллүүд оролцсон байна.

















