Уншигч таны харж буй энэ зураг бол шөнийн 03:00 цагт бааранд орохоор дугаарлаж буй залуучууд аж. Энэ зургийг Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг буулгажээ. Түүний цахим хуудастаа буулгасан бичвэрийг хүргэж байна.
Тэрээр,
“Дотор согтуучууд пиг дүүрэн хэзээ ч орох юм бүү мэд. Гэсэн ч тэд хичээнгүйлэн зогсож байна. Ийм дүр зураг том хотод байдаг үзэгдэл байж болох ч 1.5 сая хүнтэй хотод хэт олон газар маш их залуучууд байгаа бүх газрыг дүүргэн архидаж байна. Та бидний хэн маань ч АНХААРАХ!!!! Үүнд:
1. Гадны оронд баар байдаг хэдий ч хотоороо залуучуудаараа шөнөжин наадамлан архидан согтуурдаггүй. #Монгол хэлбэр тогтсон
2. Монголын шөнийн архидалт эхлээд паб ресторанд цуглан ууна дараа нь гарч караокед дуулж дахин шилжин баардаж шинэ өдрийг 3 шатаар угтаж байна. #Асар их мөнгө усанд
3. Залуу, идэр үе, хижээл насныхан жигддээ цуглан уухыг уулзалт гэж бүрэн итгэх болсон. #Архи байр сууриа бүрэн олж
4. Бааранд болж буй үйл явдлыг харахад баярхаж аархан, дурлан донтон, гутран нөгцөөн, садарлан задгайран ууж байна.
5. Эдгээр архидалтын зохион байгуулагч хүн, хуулийн этгээд архийг хүнд хэтрүүлэн өгөөд маргаан гарахад #цагдааг хамгаалалтын ажилтан, төлбөрөө төлөөгүй бол мөнгийг төлүүлэгч, согтуурагсад нь хэл амаар доромжлох объект, эрхээ хэтрүүлэн хэрэглэх субьектээ болгосон. #хүний эрхийн хөгжил
6.7.8.9.10 …. гэх мэтээр хавтгайрсан үзэгдэл хил хязгааргүй болсон.
Хамгийн #харамсалтай нь архи биднийг нийтээр мөхөөж байна. Нилээдгүй газраар явж аргагүй бичив” гэжээ.