70 хоног ажлаа тасалж алга болдог захирал 1-р сургуулийг удирдах уу?

439

Улсын тэргүүний 1-р сургуулийн захирлууд сүүлийн үед бараг жил бүр солигддог болсон. Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Г. Бум- Эрдэнэ авлигал авсан хэргээр шүүхэд дуудагдаж их хэмжээний торгуулиар шийтгэгдсэн. Түүнээс хойш хэд хэдэн захирал солигдож, сүүлдээ багш нар нь шинээр томилогдсон захирлуудаа хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэж, олон нийтэд хандан мэдээлэл хүртэл хийж байсан билээ.

Сургуулийн захирлаар томилогдсон Б.Төгсжаргал гэгч эмэгтэй 2016 онд 70 хоног ажлаа таслаад алга болдог, багш нартайгаа ёс зүйгүй харьцдаг талаар сургуулийн багш нар мэдэгдэж байсан. /Эх сурвалж: Zindaa.mn: https://songuuli.zindaa.mn/1u0z/

Тухайн үед Б.Төгсжаргалыг ажлаас нь халсан ч тэрээр өнгөрсөн хугацаанд гурван шатны шүүхийн шийдвэрийг өөрийхөө талд гаргуулжээ. Тэрээр буцаж 1-р сургуулийн захирлаар томилогдохоор улайрч эхэлэсэн байна.

Дөрвөн жилийн өмнө ажлаа 2 сар гаруй тасалж алга болсон захирлыг багш, хамт олон нь эсэргүүцэж эхлээд байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here