У.Хүрэлсүх, Чай Вэньруй нар уул уурхайн бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцжээ

185

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзсан. Энэ үеэрээ Ковид-19 цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг даван туулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн болгох, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх зэрэгт анхаарах талаар ярилцжээ.

Мөн гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа Ерөнхий сайд илэрхийлсэн байна.

Хятадын тал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч ирснийг Элчин сайд Чай Вэньруй онцолж, дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, хамтын ажиллагааны механизмуудын ажлыг тогтмолжуулах нь чухал гэжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here