Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны дотор зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөлжээ.
Тус хороо 18 мянган хүн амтай, шигүү барилгажсан хороо. Гэвч машин битгий хэл явган хүн явах замгүй шахам болжээ. Тиймээс орон сууцны хороолол дундах замын дамжин өнгөрөх чадварыг нэмэгдүүлж, шинээр зам гаргаж өгөхийг оршин суугчдаас удаа дараа хүссэний дагуу Нарны замтай шууд холбох авто зам, замын байгууламж барих газрын чөлөөлөлтийг ийн хийж байгаа ажээ.
[Tweet “БЗД-т Нийслэлийн Засаг даргын 513 тоот захирамжийн хүрээнд газрын зөрчил арилгах 130 гаруй арга хэмжээг авч ажиллажээ.”]

















