Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Др.Сергей Диордицаг хүлээн авч уулзаж КОВИД-19 халдварын дэлхий дахины нөхцөл болон вакцин хөгжүүлэлтийн явц байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Др.Сергей шинэ өвчний эсрэг вакцин гаргах үйл явцын талаар танилцуулжээ.
“наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар д[Tweet “элхийн улс орнуудад нийт 160 гаруй вакциныг хөгжүүлж байгаагаас 28-д нь эмнэл зүйн шатны судалгаа хийгдэж байна.”] Харин 139 нэрийн вакцин эмнэл зүйн өмнөх шатны судалгааны үедээ байгаа юм байна.
Эдгээрээс гадна АНУ, БНХАУ, Австрали, Канад, Энэтхэг, Их Британи, ХБНГУ, Япон, ОХУ, БНСУ зэрэг улсуудын хөгжүүлж буй 20 гаруй нэрийн вакцины хувьд эмнэлзүйн 1 болон 2 дахь шатны туршилт судалгаа хийгдэж байна” гэжээ.
ДЭМБ-аас КОВИД-19 халдварын эсрэг аюулгүй, үр дүнтэй эм, вакцин, оношлуур зэрэг эрүүл мэндийн шинэ технологиудын туршилт судалгааг хөхүүлэн дэмжиж, цаашид дэлхийн улс орнуудад тэгш хүртээмжтэй байлгах тусгай механизмуудыг бий болгож ажиллаж байгаагийн нэг нь Вакцин дархлаажуулалтын глобал альянс буюу GAVI байгууллагатай хамтран вакцин бүтээх ажлыг урагшлуулж, вакцин бэлэн болоход дэлхий нийтэд хүртээмжтэй байлгах зорилгоор COVAX Facility гэж нэрлэгдэх механизмыг бий болгосон байна.
Монгол Улсын хувьд уг механизмд нэгдэн орох хүсэл сонирхлоо илэрхийлсэн бөгөөд COVAX Facility-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаас эхний ээлжинд тус механизмын хүрээнд дэмжлэг авах улсуудын жагсаалтыг баталсан бөгөөд үүнд манай улс багтаж байгаа ажээ.

















