Эцсийн өмчлөгчийн мэдээллээ 1-р сараас өмнө бүртгүүлнэ үү!

938
[Tweet “2019 оны  03 сарын 22-ны өдөр ёсчлон баталсан Татварын ерөнхий хуулийг 2020 оны 01 сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан.”] Мөн энэ өдөр ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ-ыг  баталсан.  9 дүгээр зүйлд “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсантай холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан байгаа тул та бүхэн 2021 оны 01 сарын 01-ны дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал: 

1. Улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа

2. Татварын цахим тодорхойлолт

3. 10000 төгрөг тушаасан байх

хариулах

Please enter your comment!
Please enter your name here