Сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг ирэх сарын 15-ны дотор ашиглалтад оруулна

1060

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өдрийн байдлаар 84 агуулахад 41,500 тн сайжруулсан түлшийг нөөцөлсөн байна. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, СХД-ийн 1 дүгээр хороо, СХД-ийн 2 дугаар хороо, БЗД-ийн 21 дүгээр хороо, ХУД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүр 1000 тн багтаамжтай таван агуулах барьж ашиглалтанд оруулжээ.

Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барьж буй. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн дэд бүтцийн болон барилга хийцийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлууд 70 хувьтай хийгдэж байна.
[Tweet “Тус үйлдвэрийг ирэх сарын 15-ны өдрөөс өмнө  ашиглалтад оруулахаар төлөвлөж ажиллаж байгаа юм.”] Монгол Улсын Засгийн газрын 62-р тогтоолын өөрчлөлтөөр агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах 5 хорооны 17,187 айл өрх болон түр оршин суугаа айл өрхүүдэд үлдсэн угаар мэдрэгч төхөөрөмжийг хуваарийн дагуу тараахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа аж. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/1036 дугаар захирамжаар2020 оны 8 дугаар сарын 15-наас 2020 оны 9 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд “Өвөлжилтийн бэлтгэл хангах”  нэг сарын аян зарлаж, хэрэгжүүлэн ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага нарт үүрэг болгожээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here