АТГ-аас дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлжээ

305

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 8 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 20 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 74 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 62 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 477 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоогоор ажиллагаанд 463 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлсэн хэргүүд:

-Хэрэгт хяналт тавих эрх бүхий прокурор нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хар тамхины хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүдийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгөхөөр бусдад нөлөөлөн хахууль авсан,

,

-Харилцаа холбооны зохицуулах хорооны албан тушаалтан Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа хамаарал бүхий этгээд болох төрсөн дүүгийн компанид давуу байдал олгож, тендерт сонгон шалгаруулсан,

н гэх дөрвөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here