Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны эхний ээлжийн 3.3 км авто замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна.
Төлөвлөгөө ёсоор уг зам засварыг энэ сарын 10-ны өдөр дуусах ёстой байсан ч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүсч, хойшлогджээ. Гэхдээ
Дарь-Эхийн зам бол төв замтай холбогддог чухал ач холбогдолтой замуудын нэг учраас сургууль цэцэрлэг орохоос өмнө дуусгах ёстой гэж үзэж байна.
Дарь-Эхийн замд уулын ус ихээр орж ирдэг учраас долоон шүүрт худагтай байсныг 24 шүүрт худагтай болгоно. Мөн үерийн шугамуудыг нэмж тавихаар төлөвлөжээ.