2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Казахстан улсын нийслэл Нурсултан, 8 дугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Сиатл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг хийхээр шийдвэрлэжээ.
Нурсултан хот руу хийх нислэг замдаа Киргиз улсын нийслэл Бишкек хотод зогсож, хилээ хаасны улмаас тус улсаас нутаг буцах боломжгүй байгаа Монгол Улсын 30 гаруй иргэнийг авна.
Нэмэлт нислэгийг үйлдсэнээр энэ сард нийт 17 удаагийн нислэгээр 4240 гаруй иргэнийг эх оронд нь авчрах ажээ.