2020 онд Ази, Номхон далайн бүсэд 13-15 сая залуучууд ажилгүй болох эрсдэлтэй байна

1193

Азийн хөгжлийн банк болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) хамтран COVID-19 цар тахал нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлж буй талаар судалгааны тайлан бэлтгэн гаргажээ.

Судалгааны ажлын гол үр дүн:

  • 2020 онд Монгол, Энэтхэг, Индонези, Филиппин зэрэг Ази, Номхон далайн бүс нутгийн 13 орны 10-15 сая залуучууд ажилгүй болох эрсдэлтэй байна.
  • Бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, тээвэр гэсэн 4 салбарт ажиллаж буй бүс нутгийн 100 сая гаруй залуучуудын ажилгүйдэлд өртөх эрсдэл бусад салбаруудаас илүүтэй өндөр байна.
  • Цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийн улмаас сургалт, боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа тасалдаж байгаатай холбогдуулан залуучуудын салбар хооронд хөрвөх чадвар буурч байна.
  • Засгийн газрууд залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй асуудлуудыг тухайлан авч үзэж, анхаарал хандуулах нь чухал байна.
  • Эдгээр сөрөг нөлөөг зөөлрүүлэхийн тулд залуучуудад зориулсан боловсрол, сургалтын үйл ажиллагаануудыг зохион байгуулах шаардлагатай байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here