Шинэ Коронавирусийн халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд эмчилгээний үед зайлшгүй хэрэгтэй уушги, зүрх орлуулагч ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппаратыг Эрүүл Мэндийн Яамны захиалгаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт өнөөдөр хүлээлгэн өгсөн юм.
Коронавирусийн халдвар нь хамгийн түрүүнд уушгийг гэмтээдэг. Ингэснээр хийн солилцоо хийгдэж чадахгүй болж, тухайн хүн хүчилтөрөгч амьсгалын дутагдалд ордог байна. Харин [Tweet “шинээр нэвтрүүлж буй уушги, зүрх орлуулагч ECMO аппаратаар хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүйгээр уушгины үйл ажиллагааг сэргээх боломжтой юм байна.”]Нөгөөтэйгүүр манай улсын эрчимт эмчилгээ нэг шат ахиж байна гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцолжээ.

















