Оюутолгойн эрчим хүчийг дотоодоосоо хангаж эхэллээ

928

Оюу толгойн орд газрыг ашиглаж эхэлснээс хойш буюу 2013 оноос цахилгаан эрчим хүчээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрчим хүчний системээс импортоор худалдан авч ирсэн. [Tweet “Оюутолгойн эрчим хүчийг дотоодоосоо хангаж эхэллээ”]Гаднаас эрчим хүч импортлоход жил бүр 150 лорчим сая төгрөгийг зарцуулдаг юм.

Уурхайн хэрэглээг Монгол Улсын эрчим хүчний системээс хангах ажлын хүрээнд 220 кВ-ийн гурван дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусгасан.  2020.08.20-ний өдөр Мандал, Тавантолгой, Оюутолгой дэд станцуудыг хэвийн ажиллагаанд залгаж, Оюу толгойн уурхайн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний системээс хангаж эхэллээ.

Оюу толгой уурхайг цахилгаан эрчим хүчээр хангах энэхүү схем нь эх үүсвэрүүдийн үйлдвэрлэлээс хамаарч нийт 40 МВт хүртэл чадлаар хангах боломжтой бөгөөд одоогоор тус уурхай нь хэрэглээнийхээ 1% буюу 1,3 МВт чадлыг төвийн бүсийн нэгдсэн системээс хэрэглэж байна. Цаашид
энэ чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж ажиллахыг Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here