Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлнэ

594

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон ДНБ-ий хэмжээ 2020 оны эхний хагас жилд 7.8 их наяд төгрөгт хүрч буурчээ. Ингэснээр [Tweet “эдийн засаг өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар агшсан байна.”]

Үүний улмаас [Tweet “төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэхээр болжээ.”]

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “тухайн жилийн ДНБ-ий өсөлт нь өмнөх жилтэй харьцуулахад “0” эсхүл түүнээс бага бол”, мөн “гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээ нь тухайн жилийн ДНБ-ий 5 ба түүнээс дээш хувь бол” гэсэн нөхцөлүүд үүссэн учир төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэхэр болжээ. 

Ингээд төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Харин УИХ-ын чуулганаар өчигдөр/2020.08.21/ хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 57.4 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here