УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрөгч долоо хоногийн Даваа гарагт эхэлж Татварын багц хууль, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зэрэг хэд хэдэн хуулийн төслөөс гадна Зэвсгэт хүчний жанжин штабын даргын томилгоог хэлэлцэн батлаад байна.
Өнгөрсөн долоо хоногт Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар Хошууч генерал А.Ганбатыг томилсон. Түүнийг нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-д оруулж хэлэлцүүлсэн юм.
Тэгвэл энэ долоо хоногт болох УИХ-ын нэгдсэн чуулганаар УЕП-ын орлогч болон АТГ-ын дарга нарын томилгоог мэн хэлэлцэнэ. УИХ-ын чуулган маргааш буюу 03-аар сарын 26-нд хуралдана.