НИТХ-аар СБД-ийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилга, БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн амбулаторийн 2 дугаар байрыг Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасчээ.
СБД-ийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилгыг 1957 онд ашиглалтад оруулсан. Амбулаторийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй гэх Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан учир 2020 оны төсөвт эмнэлгийн барилгыг шинээр барихаар тусгажээ.
Харин
БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн амбулаторийн 2 дугаар байр анх 1982 онд цэргийн ангийн зориулалттай баригдсан. Уг барилгыг шинээр барьж, ахмад настан, хүүхдийн эмнэлэг болгохоор төлөвлөжээ.

















