1 дүгээр ангийн сурагчийн бүртгэл орон нутагт 54, нийслэлд 60 хувьтай байна

1362

Хичээлийн шинэ жил эхлэхэд долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна. Тиймээс хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил ямар байгаа талаарх мэдээллийг БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл танилцуулсан билээ.

[Tweet “1 дүгээр ангийн сурагчийн бүртгэл орон нутагт 54, нийслэлд 60 хувьтай байна”] Улсын хэмжээнд наймдугаар сарын 06-ны өдрөөс 1 дүгээр ангийн суралцагчийг бүртгэх ажлыг эхлүүлж, хүн ам олноор суурьшдаг аймаг, нийслэлийн сургуулиудын олонхи нь цахим хэлбэрээр явуулж байна. Харин хөдөө орон нутгийн сургуулиуд уламжлалт буюу биечлэн очиж, баримт бичгээр бүртгүүлэх хэлбэрээр зохион байгуулж байна. 8 дугаар сарын 21-ний байдлаар бүртгэл орон нутагт 54, нийслэлд 60 хувьтай байна.

[Tweet “Багшийн сул орон тоонд ажиллах нөөц хангалттай байгаа ажээ”]

Наймдугаар сарын 21-ний өдрийн байдлаар мэргэжлийн багшийн хангалт /урьдчилсан төлөв/ орон нутагт 95 хувь, нийслэлд 89 хувь байна. Улсын дундаж 90.3 хувь байна. Ихэнх аймаг, дүүрэгт энэ сарын 24-28-ны өдрүүдэд багшийн сул орон тооны сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөсөн байна. Сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлсэн иргэдийн бүртгэлээс авч үзэхэд хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай байгаа мэргэжлийн багшийн сул оронд ажиллах хүний нөөц хангалттай байна гэсэн урьдчилсан төлөв гарчээ.

Сул орон тооны сонгон шалгаруулалт зарласан байдлаар авч үзвэр 1)Бага ангийн багш, 2)Математик, 3) Гадаад хэл, 4) Дуу хөгжмийн багш, 5) Хими, хими-биологи, биологи мэргэжлийн багш илүү дутагдалтай нь харагдаж байна. Мөн эрэгтэй технологи, монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр сул орон тоо багагүй байна.

Ерөнхий боловсролын салбарт 52884 багш ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар бөгөөд одоогоор хөдөө орон нутгийн багш нарын 53 хувь, нийслэлд 47 хувь нь үзлэгтээ хамрагджээ.
[Tweet “Нөхөн хангалтын сурах бичгийг хүлээж авах ажил 77 хувьтай байна”]

Аймаг, нийслэлийн хэмжээнд албан ёсны 140 борлуулалтын цэгээр дамжуулан, тохирлын гэрчилгээтэй 66 компани сурагчийн дүрэмт хувцсыг борлуулах ажлыг эхлүүлээд байна. 21 аймаг, 9 дүүрэгт нөхөн хангалтын сурах бичгийг хүлээж авах ажлын явц 77 хувьтай байна. Нөхөн хангалтын сурах бичгийг сургуулиудад хүргэх ажлыг шуурхайлах шаардлагатай байна.

[Tweet “Нэг угаалтуураар дундаж нь 46 хүүхэд гараа угаана”]

Наймдугаар сарын 21-ний байдлаар нийт сургуулийн 89 хувь нь 1-2 удаагийн цэвэрлэгээ халдваргүйтлийг хийгээд байна. Есдүгээр сарын 1 гэхэд 3 дахь удаагийн цэвэрлэгээ халдваргүйтлийг бүх сургуульд хийхээр төлөвлөжээ. Нийт сургуулиудад суралцагчийн гар угаах нөхцөлийг нэмж бүрдүүлж байгаа ба 2160 угаалтуурыг нэмж бий болгосноор нийт угаалтуурын тоо 22124 байна. Нэг угаалтуурт ногдох хүүхдийн тоо урьдчилсан дүнгээр дундаж нь 46 байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here