Их, дээд сургууль, коллежийн онолын хичээл, лекцийг 100 хувь цахимаар явуулна

936

Энэ хичээлийн жилд Улсын хэмжээнд 150,000 орчим оюутан, суралцагч суралцахаас бакалаврын түвшинд 120,000 орчим оюутан суралцана. Тэдгээрээс 13 мянга орчим оюутныг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 51 дотуур байранд бүртгэж авна.

Дотуур байранд амьдрах оюутан, суралцагчдыг цахимаар бүртгэж, 2020 оны 10 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд дотуур байранд хүлээж авах юм байна.

Оюутнууд хэрхэн хичээллэх вэ:

✅ Оюутны элсэлт, хичээл сонголтын үйл ажиллагаа цахимаар явагдаж байна.
✅ Олон улсын туршлага, өөрийн орны онцлогт нөхцөл байдлыг харгалзан Их, дээд сургууль, коллежийн лекцийн хичээлийг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс цахимаар эхлүүлж, танхим /семинар, лаборатори/-ын хичээлийг 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлнэ.
✅ Их, дээд сургууль, коллежийн онолын хичээл, лекцийг 100 хувь цахим хэлбэрээр оюутанд хүргэж, танхимын багтаамжаас хамаарч семинар, лабораторийн хичээлийг 20-40 хүртэлх оюутантай явуулна. Сургуулиас лекцийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг орхигдуулахгүй, оюутан, суралцагчдад ойлгомжтой байлгахад анхаарч цахим контент бэлтгэх студи, тоног төхөөрөмжийг бэлтгэн сургалтын үйл ажиллагаа явуулна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here