Малчид, иргэд, хадланчдын анхааралд:
[Tweet “Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо үргэлжлэн орж болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.”]
2020 оны 08 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг.
Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 градус дулаан байна.

















