Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2020 онд нийслэлд 35 сургууль, 60 цэцэрлэг, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, таван спорт заал, насан туршийн боловсролын нэг төв, нийт 105 боловсролын байгууллагын барилга барихаар төлөвлөсөн. [Tweet “Дүүрэг хороо бүрт сургууль цэцэрлэг байгуулах зорилтын хүрээнд энэ жил нийслэлд 19 цэцэрлэг, 10 сургуулийн барилга ашиглалтад оржээ.”] Цаашид 10 гаруй сургуулийн өргөтгөл, 20 гаруй цэцэрлэгийн барилгыг шинээр болон өргөтгөж барьж байна.
Мөн 320 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 640 хүүхдийн суудалтай олон улсын сургалттай “Монгол тэмүүлэл” сургуулийн барилга баригдаж буй юм. Энэ ажил он дамжин үргэлжилнэ.
Түүнчлэн 12 дугаар хороо, Жанжин клубын хойд хэсэгт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 960 хүүхдийн хүчин чадалтай 147 дугаар сургууль шинээр ашиглалтад орж байгаа ажээ.

















