Ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд хүүхэд тээвэрлэх автобуснуудын техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл хангасан эсэхэд шалгалт хийжээ.
Шалгалтанд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 51 /төрийн 25, төрийн бус 21/ сургуулийн 134 дунд багтаамжийн автобус хамрагдахаас 46 сургуулийн 113 автобус буюу 84.3% нь хамрагдан тэнцэж, сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрлийг авлаа.
Шалгалтанд хамрагдсан автобусны жолооч нарт автобусны техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцлийг бүрэн хангаж ажиллахын зэрэгцээ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор автобусны салхины шил, бүхээгийн дотор талын бүх гадаргуу болон зорчигчийн бариул, суудлын бариул, суудлын бүрээсийг сайтар угааж цэвэрлэсний дараа жавелионы уусмалаар халдваргүйжүүлэх, нөөц суудлын бүрээстэй болохыг даалгасан байна. Мөн сурагчдыг амны хаалтаа тогтмол зүүхийг шаардах, гар ариутгах уусмал болон коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг автобусны бүхээгт зорчигчдод ил харагдахуйц газарт байрлуулах талаар үүрэг өглөө.
Мөн сурагчдыг амны хаалтаа тогтмол зүүхийг шаардах, гар ариутгах уусмал болон коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг автобусны бүхээгт зорчигчдод ил харагдахуйц газарт байрлуулах ёстойг үүрэг болгожээ.
[Tweet “Энэ хичээлийн жилд 683 мянга орчим хүүхэд ЕБС-д суралцаж байгаа бөгөөд тэдэнд үйлчлэх сургуулийн автобус ердөө 113 ширхэг.”] Гэтэл ДЭМБ зэрэг байгууллагаас цар тахлын энэ үед сурагчдыг аль болох сургуулийн автобусаар юм уу хувийн унаагаар хүргэж өгөхийг зөвлөж байна. Харин хэзээ сургуулийн автобусны тоог нэмж, хүрэлцээтэй болох нь тодорхойгүй байна.
















