Монгол Улсын ерөнхий сайдын санаачилгаар үндэсний хэл бичиг, өв соёл , түүх , уламжлалыг түгээн дэлгэрүүлэх контентын улсын уралдаан зарласан билээ. Уг уралдааны орон нутгийн хүүхдийн нэвтрүүлгийн төрөлд “ДБЭХС” ТӨХК-ийн Дулааны шугам сүлжээ цехийн засварчин П.Мөнхдэлгэр болон Дорнод аймгийн “Залуучууд” уран бүтээлийн нэгдлийн хамтын бүтээл шилдгээр шалгарчээ. П.Мөнхдэлгэрийн цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.


















