Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдсан. Хуралдаанаар маргаашийн/03.26/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд дээр байр сууриа нэгтгэжээ.
МАН-ын бүлэг
- С.Зориг агсны хэргийн явцад яллагдагчдыг Эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудал
- УЕП-ын дэд даргыг МУ-ын ерөнхийлөгчөөс санал гаргаса томилгоо
- АТГ-ын дарга, дэд дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцжээ
Ингээд маргаашийн/03.26/ УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр товлогдоод байсан Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дарга,дэд дарга болон Улсын ерөнхий прокурор/УЕП/- ын дэд дарга нарын томилгоог хэлэлцэх асуудлаас гаргаж, хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ.
Учир нь АТГ-ын дарга, дэд даргатай холбоотой асуудлыг Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсны дараагаар харин УЕП-ын даргын томилгоог судлах шаардлагатай гэж үзжээ.