“Хүүхэд харах төв”-үүд үйл ажиллагаагаа энэ сарын 15-аас эхэлнэ

962

Энэ жил хүүхэд харах үйлчилгээний төсвийг 2 тэрбум төгрөгөөр баталсан учраас тодорхой тооны 2 настнууд “хүүхэд харах” 160 гаруй төвөөс сонгон хамрагдах боломжтой юм. [Tweet “Одоохондоо “хүүхэд харах төв”-ийн үйл ажиллагаа эхлээгүй байна.”]

Учир нь хүүхэд харах үйлчилгээ эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсэг “Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг боловсруулж, батлуулсны дараа эхлэх юм байна.

2 настай хамгийн эмзэг, дархлаа сул насан дээрээ яваа хүүхдийг хүлээж авна гэдэг утгаараа орчин нөхцөл, ариутгал, халдваргүйтгэлдээ цэцэрлэг шиг шаардлагуудыг тавиад явж байгаа ажээ.

Нэг хүүхдэд ноогдох талбай 2.5мкв хэмжээтэй, нэг хүүхэд харагчид 5 хүүхэд ноогдох, нэг хүүхэд харах төвд 15-аас дээшгүй хүүхэд байхаар зохион байгуулалтыг хийж байгаа юм байна.
[Tweet “Ингээд хүүхэд харах үйлчилгээг 9-р сарын 2-р хагаст эхлүүлэхээр төлөвлөжээ.”]

хариулах

Please enter your comment!
Please enter your name here