Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-7302 тусгай үүргийн онгоц өчигдөр орой “Буянт-Ухаа” ОУНБ-д газардлаа. [Tweet “Тус нислэгээр АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас 262 зорчигч иржээ.”]
Ирсэн иргэдийн 58 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 37 нь өндөр настан, 29 нь эрүүл мэндийн шалтгаантай, 2 нь жирэмсэн-асран хамгаалагчтай, 134 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Сүнжин Гранд”, “Хавана” зочид буудалд тусгаарласан байна.
Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 2 улсын байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж, заавар зөвлөмж өгсөн.
Агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын /ахлах/ байцаагчид халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллалаа.

















