1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ

742
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлсэн байна. 
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” компаниас мэдээлж буйгаар эхний ээлжид үнэт цаасны данстай 857,491 иргэний 1,072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлнэ.

[Tweet “1,072 хувьцааны нэгж хувьцааг 90 төгрөг байхаар тооцсон.”]Үүнээс татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болох юм. Хэрэв, [Tweet “иргэн та 1,072 хувьцаагаа огт ашиглаагүй бүгд байгаа бол 1,072*81=86,832 төгрөг таны дансанд орно.”]

ХУВЬЦААНЫ ДАНС НЭЭХ 
1072 хувьцаагаа авахын тулд заавал үнэт цаасны данс нээлгэх ёстой. Учир нь тодорхой хугацааны дараа “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа хөрөнгийн бирж дээр албан ёсоор арилжагдаж эхэлсний дараа данстай хүмүүс энэ дансаараа дамжуулан хувьцааны ногдол ашгаа авах, зарах гэх мэт захиран зарцуулах эрхтэй болно.
Үүний тулд Монголын хөрөнгийн биржийн сайтад хандан бүртгэлтэй брокерийн компаниудаас сонгоно. Сонгосон брокерийн компанидаа бичиг баримтаа авч очин дансаа нээлгэнэ. Брокерт хандан данс нээлгэснээр та хувьцаагаа өөрийн дансанд баталгаажуулсан гэсэн үг юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here