БНСУ-ын ерөнхий сайдын айлчлалтай холбогдуулан замуудыг хэсэгчлэн хааж, хамгаалалтад авч байна

322

Бүгд Найрамдах Солонгос Улсын/БНСУ/ ерөнхий сайд ноён Ли Наг Ёнгийн айлчлал эхэлсэнтэй холбогдуулан хотын төвийн замуудыг хэсэгчлэн хааж байна. Төрийн өндөр хэмжээний айлчлалын үед А зэрэглэлийн хамгаалалт гардаг бөгөөд замыг бүрэн чөлөөлж, хамгаалалтад авдаг хуультай юм.

Тиймээ өнөө өглөө 09:00 цагаас Шангрила зочид буудлаас Төрийн ордон хүртэлх замыг хааж, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан бол үдээс хойш 15:00 цагт Төрийн ордны арын замыг хааж мөн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хамгаалалт гарах юм.

Түүнчлэн Олимпийн гудамж, Их сургуулийн гудамж, Чингэлтэйн өргөн чөлөө, Дамбадаржаагийн гудамж, Их Монгол улсын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг авто замуудад хамгаалалт, зохицуулалтууд хийгдэнэ.

Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигчид хөдөлгөөн хязгаарлаж, хамгаалалт гарсан замуудыг сонгож үйлчлүүлэхгүй байх, цагдаагийн тавьсан шарадлагыг ханган биелүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Мөн зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан өчигдөр/03.25/-өөс эхлэн Олимпийн гудамж буюу Хүүхдийн паркын зүүн талын замыг 11-р сарын 25 хүртэл хаасан байна. Эдгээр замын хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг 96,3 фм-ээр цаг тутамд хүргэн ажиллаж байгаа аж. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here