Гашуунсухайт боомтоор 400-700 машин нүүрс гаргаж байна

168

Нүүрсний экспорт бага багаар сэргэж байгаа талаар боомтууд мэдээллээ. Гашуунсухайт боомтоор сүүлийн нэг сар орчмын хугацаанд өдөрт 400-700 гаруй машин нүүрс гаргаж байгаа юм байна.

[Tweet “Харин Шивээхүрэн боомтоор өдөрт 450-500 орчим машин нүүрс гаргаж байна.”] Оны эхнээс хойш Шивээхүрэнгээр нийт 2.3 сая орчим тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 63 орчим хувиар бага үзүүлэлт юм.

Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, төсөвтөө тусгасан. Гэвч уг төлөвлөгөө ийнхүү тасрахад хүрээд байна.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here