Өнөөдөр 256 иргэн эх орондоо ирнэ

869

Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрчээ.

Тус нислэгээр 256 иргэн эх орондоо ирэх бөгөөд 61 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 16 нь өндөр настан, 38 нь эрүүл мэндийн шалтгаантай, 141 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Намуун”, “Тайж”, “Зүчи” зочид буудалд тусгаарлах бөгөөд тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:00 цагт Улаанбаатарт газардана.

              Улсын онцгой комиссын Шуурхай штаб.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here