“1800-0119” төв 21 хоногийн дотор 8000 гаруй дуудлага хүлээн авчээ

749

Эрүүл мэндийн сайд санаачлан “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн системийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажиллуулж байна.

Энэ нь иргэд эмчид үзүүлэх гэж цаг, дугаар авахын тулд өглөө 05.00 цагаас эхлэн гадаа дугаарлаж зогсдог, цаг авч чадаагүй бол маргааш нь дахин ирдэг хүндрэлийг халах зорилготой юм.

Энэ сарын нэгнээс хойш өнөөг хүртэл 8000 гаруй дуудлага хүлээн авсан бөгөөд иргэдийн 90 гаруй хувь нь шаардлагатай үйлчилгээгээ авсан байна.

“1800-0119” төвд есөн эмнэлэг, есөн дүүргийн нэгдсэн эмнэлгийг холбосон бөгөөд ирэх сард багтаан 21 аймгийн Нэгдсэн эмнэлгийг холбохоор төлөвлөжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here