Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн 2-р үе шатыг хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү төслийг 2020-2022 онд хэрэгжүүлэх бөгөөд төслийн 1 дүгээр үе шатны үр дүн, ололт амжилтыг бататгах, Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг интеграцчилах үйл ажиллагааг улам бүр сайжруулан бэхжүүлэхэд чиглэнэ.
Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн 2-р үе шатнй зорилго бол “Тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан Монгол Улсын иргэдэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгоход дэмжлэг үзүүлэх”-д оршиж байна. Тогтвортой хөгжлийн боловсролын талаарх мэдлэг чадварыг бататгаж, чадавхжуулах болон цаашид тогтвортой хэрэгжүүлэх арга замыг бэхжүүлэхийг гол болгож байна.
Төслийг үндэсний түвшинд Боловсролын хүрээлэн, харин орон нутагт Байгаль орчны, Мэдээлэл сургалтын төв ТББ нийт зургаан зорилтот аймагт хэрэгжүүлнэ.