Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үе нь 11 дүгээр сараас дараа оны хоёрдугаар сарыг дуустал үргэлжилнэ. [Tweet “Аравдугаар сараас томуугийн вакцинийг эхлээд хүүхдүүд, ахмадуудаа хамруулахаар төлөвлөжээ.”]
Түүнчлэн ЭХЭМҮТ болон дүүргийн эмнэлгүүдэд нэмэлт ор бэлтгэх, чадварлаг, туршлагатай эмч нарын баг дүүрэг, өрхийн 170 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг яаралтай түргэн тусламж, сэхээний чиглэлээр сургалтанд хамруулан чадавхжуулж байгаа юм байна.
Энэ хүрээнд ЭХЭМҮТ-ийн амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг 40 ортой. Улирлын томуугийн дэгдэлтийн үед нөөц орыг нэмж дэлгэх, цаашлаад дотоод зохион байгуулалтад өөрчлөлт хийн, нэмэлтээр 65 дэлгэхээр болж байгаа юм байна.
Харин чадавхжуулах сургалтаар 5 хүртэлх насны хүүхдэд амьсгалын зам, амьсгал, цусны эргэлт, шок, ком ба таталт, шингэн их алдалттай суулгалтыг богино хугацаанд үнэлж, эмчилж, хянах мэргэжлийн ур чадварыг бататгах, сайжруулахад чиглэжээ.