Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсэх гэж байгаа энэ үед Нийслэлийн эрүүл мэндийн газраас эцэг эхчүүдэд хандаж зөвлөгөө гаргажээ. Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжихийг анхааруулж байна.
Мөн улирлын байдалд тохируулан дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэж хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх шаардлагатай. Үүнээс гадна ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.