Давсыг хоолны цэснээс хасъя!

347

Та давсыг хоолны цэснээс хасч болно. Харин оронд нь цагаан гаа, гоньд, яншуй, улаан сонгино, лимон, ногоон сонгино зэрэг байгалийн гаралтай амтлагчаар амтлах, цайгаа давсгүй хэрэглэх, давсалсан, нөөшилсөн бүтээгдэхүүнээс татгалзах зэргээр өөрийн давсны хэрэглээгээ багасгахыг Эрүүл мэндийн байгууллагаас уриалж байна.

Яагаад давсыг хоолны цэснээс хасах ёстой вэ?

  • Монгол Улсын хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна
  • 15-64 насны 3 хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдарын аль нэгээс шалтгаалан нас барах эрсдэлтэй байна
  • Насанд хүрсэн 10 хүн тутмын найм нь 5 граммаас их давс хэрэглэж, 19.5% нь давс ихтэй хоол, хүнсний талаарх ойлголт мэдлэггүй байна
  • Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байна

Өөрөөр хэлбэл, давс олон суурь өвчний шалтгаан болж байна. Тиймээс давсыг хоолны цэснээс хасч, эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж байна. Энэ ч үүднээсээ  “Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөний санаачлагаар улс орнууд “Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг жил бүрийн 3 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Манай улс эн жил ДАВСЫГ ХООЛНЫ ЦЭСНЭЭС ХАСЪЯ!” уриан дор 04 сарын 01-нийг хүртэл тэмдэглэн өнгөрүүлж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here