Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэллээ

190

2020 оны Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхэллээ. Сонгуулийн сурталчилгаа 2020.10.13-ныг дуустал үргэлжилнэ.

ИТХ-ын аймаг, нийслэл, сум, дүүргийн  сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр /2020.09.30/ үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж байна.   

ИТХ-ын сонгуульд  улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.

Үүнээс аймаг, нийслэлийн хэмжээнд 816 мандатын төлөө 1901 нэр дэвшигч, сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намаас 14388, дүүргийн 291 суудалд 6 нам, эвслээс 696 нэр дэвшигч тус тус энэ жилийн ИТХ-д өрсөлдөхөөр болжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here