Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

1046

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

[Tweet “Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.”]

2020 оны 10 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. [Tweet “Монгол-Алтайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно.”] Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 875   гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here