– Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалтыг шинжлэх ухааны үндэстэй, тооцоо, судалгаатай болгох,
– Халамжийг хэт хавтгайруулах, үнэгүйдүүлэх, үр дүнгүй болгох, иргэдээ халамж шүтсэн хандлагатай болгохгүй байх,
– Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг чадвартай багш, шаардлагад нийцсэн сургалтын орчин, дадлагын баазтай болгож Сургууль төвтэй болгох,
– Тодорхой салбарт мэдлэг, чадварыг нь өвлүүлэх хэлбэрээр ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах,
– Хүүхдүүд аюулгүй орчинд өсч торних, сурч хөгжих нөхцөлөөр хангаж, аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхэд хамгааллын зардлыг бууруулах бус, харин нэмэгдүүлэх,
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай нийгмийн халамж, хамгааллыг үзүүлж, жирийн иргэдийн адил нийгмийн харилцаанд орох боломжийг бүрдүүлэх чиглэлээр сайн туршлага, арга хэрэгслийг нэвтрүүлэхийг үүрэг, чиглэл болгожээ.

















